СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-01-20

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Охид бүсгүйчүүдийг нүцгэн зураг бичлэгээр барьцаалан дарамталдаг этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн харьяат 30 настай Б гэгч нь фэйсбүүк янз бүрийн хуурамч хаяг нээн “барьцаагүй зээл олгоно” гэх зар тавьж, уг зарынх нь дагуу холбогдсон охид эмэгтэйчүүдээс зээлийн барьцаанд нүцгэн зураг бичлэгээ өг хэмээн шаарддаг байжээ.

Улмаар охид эмэгтэйчүүдийн зураг бичлэгийг авмагцаа түүгээр нь барьцаалж дарамталдаг, эрхшээлдээ оруулдаг зүй бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа аж.

Тэрбээр 2020 оны зургадугаар сараас эхлэн уг гэмт хэргээ үйлдэж эхэлсэн бөгөөд хохирогч эмэгтэйчүүдийн зургийг цахим орчинд бусдад багахан төлбөртэйгээр худалдан борлуулдаг, солилцдог байснаа хүлээжээ.

Уг этгээдэд Эрүүгийн хуульд заасны дагуу бусдыг заналхийлсэн, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэх зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн цахим орчин тавигдсан “барьцаагүй зээл олгоно” гэсэн худал мэдээлэлд итгэн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.