АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

LIVE: А.Отгонбаатар: Төрсөн эхэд харгис хандсан УОК, Я.Содбаатар нарыг огцруулна

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
1 сарын өмнө

"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар өчигдөр илэрсэн. Уг эхийг хүүхдийнх нь хамт ХӨСҮТ рүү тусгаарлахаар авч явахдаа өмссөн халаад, углааштай нь, аманд нь дэр бариулж гаргасан үйлдэлд нийгэм маш ихээр дургүйцлээ илэрхийлж байна. Үүнтэй холбогдуулж "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэрээр УОК огцортол нөхдийн хамт суулт зарлахаа мэдэгдэв.

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар:

-Халдвар илэрсэн гэх эмэгтэйг өмссөн халаадтай нь, аманд нь дэр бариулж гаргахыг хараад эхнэр бид хоёр их бухимдлаа. Дөнгөж төрсөн эмэгтэй хүн гэдэг эмзэг. Монгол эх хүн толгойн боолтоо нэг сар тайлдаггүй шүү дээ.

Улсын онцгой комисс /УОК/ өнгөрсөн хугацаанд ямар ч дүрэм журамгүй ажиллаж байгаа. Я.Содбаатар ямар ч дүрэм журам гаргаагүй. 22-ын товчоонд нас барсан Архангайн 59 настай иргэний хэрэг дээр "хариуцлага алдсан хүмүүсийг хална" гэж мэдэгдэж байсан. Товчоон дээр нас барсан 13 настай хүүхэд дээр бас ингэж байсан. "Өргөө" амаржих газарт гарсан хэрэг дээр уучлал гуйсан байна лээ.

Я.Содбаатар албан тушаалдаа үлдэхийн тулд уучлал гуйж байгаа юм. Уучлал гуйгаад болдог байсан бол Архангайн тэр хүн босоод ирэх байсан. 100 жилийн түүхтэй МАН-д ЖДҮ-чин Я.Содбаатараас өөр Шадар сайд хийчих хүн байхгүй байна гэж үү?! Дарга нарын хүүхэд байсан бол ямар өөр байдлаар эмнэлэг рүү авч явах байсан бол. 

Журмын нөхөд маань намайг дэмжихээр ирж байна. Бид нар УОК огцортол талбай дээр суулт хийнэ гэв. 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 сарын өмнө
64.119.27.6

Мэдээж дээр нь бгаа удирдах хүмүүс арга хэмжээ авахуулах л байх гэтэл... нүцгэн гаргаад явуулчихсан... хүлээгээд аваад явсан эмч сувилагч нар яагаад зүгээр байгаад бгаа юм бэ. Харин ч хариуцлага хүлээх, ичих хүмүүс нь тэд биш үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.