Өргөө амаржих газарт өчигдөр/2020.01.19/ дөнгөж амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн.
Гэвч нялх биетэй ээжийг хүүхдийнх нь хамт ХӨСҮТ рүү тусгаарлахаар авч явахдаа өмссөн халаад /халат/-тай нь, аманд нь дэр бариулаад гаргаж явсан үйлдэл нийгэмд ихээхэн шуугиан дэгдээгээд байна.
Иргэд олон нийт "дөнгөж төрсөн нялх биетэй ээжид хэт хүнлэг бус хандаж, бараг хүүхдийг нь амлуулаагүй шахам авч явсан нь өнөөдрийн Эрүүл мэндийн салбарынхны, Улсын онцгой комиссынхны хариуцлаггүй, харгис байдлыг харуулж байна" хэмээн үзэж байна. Тухайн эх энэ байдлаас болж насан туршийн өвчин эмгэг тусвал хэн хариуцлага хүлээхийг ч асууж байна.
Харин уг суудалд УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар болон Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг нар цахим хуудаснаа уучлал гуйсан өнгө аястай хэдэн өгүүлбэр бичжээ. Гэвч энэ нь ч хангалттай бус гэж олон нийт үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уулчлалт гуйлаа гээд тэр ээж эрүүл болох уу. Хэлэх муу үг ч олдохгүй байна. Үхэж далд ороосой муусайн новшнууд