Австрийн Тиммелсох уулын баазад байрладаг мотоциклын музейд даваа гарагийн шөнө гал гарчээ. Галын улмаас музейд байсан 200 орчим сонгодог загварын ховор мотоцикл шатаж үгүй болсон байна.
Топ Маунтн Кросспойнт музей нь Европын хамгийн өндөрт байрладаг музей гэдгээрээ алдартай. Ойролцоогоор 2175 метрийн өндөрт байрладаг ажээ. Уг музейн цуглуулга нь Австрийн төдийгүй Европ тивийн хамгийн үнэ цэнэтэй, ховор нандин мотоциклийн цуглуулгад тооцогддог.
Brough Superior, Vincent, Matchless, Sunbeam, Zündapp зэрэг 100 орчим үйлдвэрлэгчийн 230 орчим сонгодог загварын мотоцикл хадгалагдаж байжээ.
3000 метр кв үзэсгэлэнгийн талбайд шөнийн 04 цагийн үед гал ассан байна. Орон нутгийн гал сөнөөгчид ирэхэд музейн үзмэрүүдийн дийлэнх нь хэдийнээ шатсан байжээ.
Эх сурвалж: Visordown
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.