Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Найман өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй явсан Дайейшо өчигдрийн барилдаанд Такарафүжид өвдөг шороодлоо. Гэсэн хэдий ч тэрээр найман, даваа нэг унаатай башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас долоон даваа, хоёр унаатай Озеки бичигдэж байгаа бол зургаан даваа, гурван унаатай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров, Кирибияама Б.Лхагвасүрэн нарын 10 бөх жагсаж байна.
Найман өдрийн дараах байдлаар таван зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:
Макүүчи зиндаа
- Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /6-3/
- Тамаваши Мөнх-Оргил /5-4/
- Кирибаяама Лхагвасүрэн /6-3/
- Ичиножо Ичинноров /6-3/
- Хошорюү Бямбасүрэн /4-5/
Жүрёо зиндаа
- Азүмарюү Тодбилэг /2-7/
- Миторюү Төрболд /6-3/
Макүшита зиндаа
- Даишохо Шижирбаяр /2-3/
- Хокүтэнкаи Сүхбат /1-3/
- Тамашохо Энхманлай /3-1/
- Сакигакэ Баттүшиг /4-1/
- Даитэнма Чинзориг /1-4/
- Дэванорюү Тэмүүлэн /2-3/
Санданмэ зиндаа
- Ёошояама Анхбаяр /4-1/
- Саданохикари Наранцогт /4-1/
Жонокүчи зиндаа
- Араүма Төртогтох /5-0/