СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-19

Хөвсгөлд дахин гурван удаа 3.5-4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар өмнө нь мэдээлсэн. 

Тус сумын Ходон гэдэг газар өчигдөр 09:46 цагт 3.6 магнитуд, 12:19 цагт 3.5 магнитуд, 03:14 цагт 4.6 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд "учирсан хохиролгүй" гэж мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.