СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн вакцин ядуу буурай улсуудад хүртээмжгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий дээр 96 сая хүн халдварлаж, хоёр сая гаруй хүн амь насаа алдаад байгаа коронавируст цар тахлын эсрэг вакциныг өнөөдрийн байдлаар 49 улсад 39 сая тунг хийжээ. Эдгээр улс орнуудын ихэнх нь өндөр хөгжилтэй, чинээлэг улс орнууд байгаа юм.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн 50 орчим улсын дунд ядуу буурай ганц улс бүртгэгдсэн нь Баруун Африкийн Атлантын далайн эрэг дээр байрлах Гвиней ажээ. Тус улсад ердөө 25 тун вакцин оногдсон болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник вакциныг ердөө 25 хүн хийлгэсний нэг нь Ерөнхийлөгч нь Альфа Конде ажээ.

Уг баримтыг . Даваа гарагт болсон ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлийн жил бүр болдог дээд хэмжээний уулзалтан дээр чинээлэг улс орнуудын халдвар авах бага эрсдэлтэй залуу иргэдийг вакцинжуулж, ядуу буурай улс орнуудын халдвар авах өндөр эрсдэлтэй ахмад настай, эрүүл мэндийн салбарын ажилтнууд орхигдож байгаа нь буруу зүйл хэмээн Адханом Гебрейсус мэдэгдэв.

Дэлхийн чинээлэг болоод ядуу буурай улс орнуудад коронавирусийн эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй тараах Ковакс хөтөлбөр ирэх хоёрдугаар сараас эхлэн вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэсэн ч улс орнууд үйлдвэрлэгчидтэй өөрт ашигтай гэрээ хэлэлцээр хийхийн тулд өрсөлдөж байна. Энэ нь вакцины хангамжийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж үзжээ.

. Энэ нь нөгөө талаараа вакцин тараах улс орнуудын жагсаалтад дараалал дайран урдуур орох оролдлого гэж үзжээ.

Ковакс хөтөлбөрт 180 гаруй улс гарын үсэг зурж нэгдсэн бөгөөд эдгээрийн 92 нь бага болон дундаж орлоготой улс орнууд байгаа юм.

Дюкийн их сургуулийн Дэлхийн эрүүл мэндийн инновацийн төв 2023 он хүртэл дэлхийн хүн ам коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаж чадахгүй гэсэн судалгааг танилцуулсан. Одоогоор Хятад, Америк, Энэтхэг, Орос, Их Британи улсууд Ковид-19-ийн эсрэг вакциныг хөгжүүлж байна.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.