СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-19

ААН-үүд QR бүртгэлийг уншуулахгүй зөрчил илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явуулжээ.

Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан байна.

Тухайлбал, Миний сүлжээ дэлгүүрийн үүсгэсэн QR уншигдахгүй байсан бол, Сансар сүлжээ дэлгүүрийн QR код уншуулсан бүртгэл 200 гаруй байсан бол кассын гүйлгээгээр 1000 гаруй хүнд үйлчилсэн  зөрчил илэрсэн байна. Харин Chinese ресторан кассын гүйлгээн дээр 200 гаруй хүнд үйлчлүүлсэн мэдээлэлтэй бол QR бүртгэлийг ердөө нэг хүнд хийсэн зөрчил илрэв. 

Тиймээс дээрх үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, маргааш өглөө зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.