Тусгаарлан ажиглах байрны талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлд 39 тусгаарлан ажиглах байр бий. Энэ нь дотоодын халдварын хавьтал болон гадаадаас ирсэн иргэдээ тусгаарлахад ашигладаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 22 тусгаарлах байранд 959 иргэн байна.
Өнгөрсөн хугацаанд гадаадаас ирсэн 348 иргэн зургаан тусгаарлах байранд байрлаж байна. Мөн дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг байрлуулах тусгаарлан ажиглах зургаан байр бэлдсэн.
Монгол Улсын Шадар сайдын Тусгаарлан ажиглах байранд баримтлах түр журмыг шинэчлэн боловсруулан мөрдөж байна. Холбогдох байгууллагууд дэг журам, аюулгүй байдалд анхаарал тавин ажиллаж байна. Ялангуяа тусгаарлан ажиглах байрны аюулгүй байдал, халдвар, хамгааллын дэглэм сахихтай холбоотойгоор тагнуулын байгууллага хяналтын камерыг хянаж байгаа. Хэрэв зөрчил илэрсэн тохиолдолд энэ талаар УОК-ын Шуурхай штабт мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авна" хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.