СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын эдийн засаг 2020 онд 2,3 хувиар өсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд таамаглаж байснаас өндөр өссөн дүнг харуулжээ. Дэлхий даяар коронавируст цар тахлын улмаас эдийн засгийн хямралд өртөөд байгаа ч Хятадын эдийн засаг 2,3 хувиар өссөн байна.

Олон улсын валютын сан Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд 1,9 хувь хүрч буурна хэмээн тооцоолж байсантай харьцуулахад өндөр үзүүлэлт гарлаа гэж үзэж байна.

. Эдийн засгийн өсөлтийг барихад аж үйлдвэрийн бүтээгдэхүүн голлох байр суурь эзэлсэн гэж үзжээ.

Дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалтаа өсгөсөн нь зөвхөн Хятадаас гадна тус улстай худалдаа эрхэлдэг Австрали, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс орнуудад дэмжлэг болжээ.

Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалт 2019 онтой харьцуулахад 27 хувиар өсч, 535 тэрбум ам.долларт хүрсэн гэж өнгөрсөн баасан гарагт танилцуулсан статистик мэдээлэлд дурдсан байна. Энэ нь эдийн засгийн өсөлт удааширсан ч эргэн сэргэлт хурдацтай байгааг харууллаа гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.