СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд: Гадаадад гацсан иргэдийн асуудал шийдэгдэхгүй удаж байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Ковид-19 үед хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар УОК-т шаардлага хүргүүлсэн талаар ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдоос тодрууллаа. 

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд:

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-наас хойш ХЭҮК-ийн гишүүд ажлаа хүлээн авсан. Дээрх хугацаанд УОК-ын хуралдаанд сууж, хүний эрхийн зөрчлийн асуудалд тайлбар, зөвлөмж хүргэж ажиллаа. 

Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн, хорих байр, тусгаарлах байр, эрүүлжүүлэх байр гээд 20 газарт хяналт шалгалт хийсэн. Нийт хоёр зөвлөмж, гурван санал, нэг шаардлага, нэг хүний эрхийн талаар анхаарч ажиллах чиглэлүүдийг гаргаж, хүргүүлээд ажиллаж байна. .

-Яг ямар ноцтой зөрчлүүд гарч байна?

-Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн эх орондоо ирэх эрхтэй гэж тусгасан. Тэгвэл өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-д байгаа иргэд эх орондоо ирж чадахгүй байна хэмээн өлсгөлөн зарласан. Нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдээс 34 иргэнийг нэн даруй авчрах шаардлага тавьж авчирсан байгаа. Цаашид бусад иргэдийг шат дараатайгаар тусгай үүргийн нислэг үйлдэж авчрахыг чиглэл болгон өгсөн.. Гадаадад гацсан иргэдийн асуудал нэн даруй шийдэгдэхгүй удаж байгаа.

Түүнчлэн орон нутаг руу явж чадахгүй, орон гэртээ тусгаарлагдсан, тусгаарлах байр, хүүхдийн асуудлыг Шуурхай штабд мэдэгдэж, тэр даруй асуудлыг шийдэж ажиллаж байна.

Ковид-19 үед хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөж байгаа. Тухайлбал, хөл хорио тогтоосны дараа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдсэн. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.