СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-18

LIVE: Г.Адъяа: Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар уул уурхайн ажилчдын ээлжийн хуваарийг зохицуулсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байна. Уг хуулийн төслийн талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн ЕНБД Г.Адъяа мэдээлэл өглөө.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн ЕНБД Г.Адъяа: 

-Энэхүү хуулийн төсөл 13 бүлэг 166 зүйлтэй. Хамгийн анхаарах нэг зүйл бол уул уурхайн ажилчдын ээлжийн хуваарь. Өмнөх хуулиар зохицуулагдаагүй байсан. МҮЭХ-оос уртын ээлжээр ажиллах хугацаа 14 хоногоос ихгүй байх ёстой гэсэн байр суурьтай байна.
Илүү цагийн цалин хөлс, ажил амралтын хөлс зэргийг өмнөх хуулиас дордуулахгүйгээр оруулж ирсэн.
Харин . Нэмэгдэл амралтын хоногийг хамтын гэрээгээр зохицуулахаар тусгасан.
Энэ хуулийн нэг гол заалт нь хөдөлмөрийн мөлжлөгийг бууруулах. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд тогтоох гэдэг заалт хэвээр тусгагдсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.