СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-18

ӨМӨЗО-оос 150 сая төгрөгийн эд материалын дэмжлэг үзүүлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа.

Эд материалд нэг удаагийн хамгаалалтын хувцас, бээлий, нүдний шил, халуун хэмжигч, амны хаалт зэрэг багтаж байна.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавируст халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ” гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанааас мэдээллээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.