Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Найман өдрийн дараах байдлаар Маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Дайейшо нэг ч унаагүйгээр башёг ганцаараа тэргүүлж байна. Тодруулахад Дайейшо анх удаа найман өдрийн дараах байдлаар найман даваа авч качикоши хийж буй нь энэ юм.
Харин түүний араас зургаан даваа, хоёр унаатайгаар Озеки Шодай тэргүүтэй дөрвөн бөх эрэмбэлэгдэж байна.
Найман өдрийн дараах байдлаар таван зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:
Макүүчи зиндаа
- Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /5-3/
- Тамаваши Мөнх-Оргил /5-3/
- Кирибаяама Лхагвасүрэн /6-2/
- Ичиножо Ичинноров /5-3/
- Хошорюү Бямбасүрэн /3-5/
Жүрёо зиндаа
- Азүмарюү Тодбилэг /2-6/
- Миторюү Төрболд /5-3/
Макүшита зиндаа
- Даишохо Шижирбаяр /2-2/
- Хокүтэнкаи Сүхбат /1-3/
- Тамашохо Энхманлай /3-1/
- Сакигакэ Баттүшиг /3-1/
- Даитэнма Чинзориг /0-4/
- Дэванорюү Тэмүүлэн /2-2/
Санданмэ зиндаа
- Ёошояама Анхбаяр /3-1/
- Саданохикари Наранцогт /4-0/
Жонокүчи зиндаа
- Араүма Төртогтох /4-0/
Монгол бөхчүүдээс Санданмэ зиндаанд Саданохикари Наранцогт, Жонокүчи зиндаанд Араүма Төртогтох нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна.
Сумог монголчлох шахуу юм ярьж тэнэгтдэгээ боль оо одоо, сумо дахь монголчуудын уе ч ингэсхийгээд дуусна, угаасаа одоо тэнд жинхэнэ монгол байхгуй болсон ш дээ