СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-18

Улаанбаатар хот руу 29 ширхэг тарвага нууцаар оруулахыг завджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын Постоор 29 ширхэг тарвагыг Улаанбаатар хотруу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлжээ.

Хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох ажиллагааг хийн ажиллаж байна.

Хууль бусаар тарвага агнавал Монгол улсын "Зөрчлийн тухай хууль"-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300.000, аж, ахуй нэгжийг 3.000.000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200.000, эрийг 170.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.