УИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан иргэдээ нэн яаралтай татан авчрахыг шаардаж, өнөөдрөөс Төрийн ордны хоёр давхарт суулт хийж эхлэхээ мэдэгдлээ.
Түүний хувьд өмнө нь ГХЯ, ЗТЯ, УОК гэх мэт холбогдох газруудад удаа дараа шаардлага өгч байсан ч дорвитой арга хэмжээ аваагүй. Тиймээс шаардлагаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байгаа ажээ. Одоогоор 1000 гаруй иргэний нөхцөл хүндэрч орон байргүй, хоол хүнсгүй, мөнгөгүй болсон. БНСУ-д л гэхэд гацсан иргэд суулт хийгээ арав гаруй хонож байна. Тиймээс эдгээр иргэдээ нэн яаралтай татан авчрахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.
Дан ганц УИХ-ын гишүүн С.Одонтуяа ч биш ХЭҮК-оос ч гадаадад гацсан иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар УОК-т зөвлөж хүргүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Суух бол юу ч биш. Зүрх сэтгэлээсээ юм бол боож үх. Тэгвэл бүгдийг аваад ирнэ. Улс төр сайхаан.
Yag Zuv. Ted Eh orondoo ireh erhee edleh yostoi
Irgedee avaachee Yagaad bgaa yum bee.
Ard irgedee avchirah eostoi hvnii erh geed bsan e.said haachivaa.odoo l tom duugarmaar bna daa.