Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 8354 хүн хамрагдсан байна.
Ажилласан шинжилгээний төв 24, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 5 багт нийт 348 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 550.055 хүнийг шинжилгээнд хамруулснаас 477.886 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 699, ойрын хавьтал 3443, дам хавьтал 21.749 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.