Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 43А, Puma-12 дугаар байрны хамгаалалтыг буулгажээ. Тодруулбал, БГД-ийн 6-р хорооны “Puma-12”, 43А, 65 дугаар байрны оршин суугчдаас коронавирусийн халдвар илэрч, 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус байруудыг цагдаагийн албан хаагчид бүрэн хамгаалалтад авсан. Дээрх байруудын оршин суугчдаас гурван удаагийн PCR шинжилгээ авахад иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул өнөөдөр хамгаалалтыг буулгалаа.
Тус байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт удахгүй хийгдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.