Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр улсын хэмжээнд 16,854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд, "Мөнххада" компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр дөрвөн хүн вирусийн халдвартай нь тогтоогдов.
Мөн, БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох найман хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдлууд бүгд хяналтад орсон, тусгаарлалтад байсан хүмүүс.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 664 болж, сүүлийн 24 цагийн хугацаанд бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн гарч дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэгт шилжлээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,491 болсон бол үүнээс 909 хүн буюу 60,9 хувь нь эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 571 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 12, хүндэвтэр 72, хөнгөн 485 байгаа" гэв.
Дотоодод нийт 990 халдвар бүртгэгдсэн.
Улаанбаатар хотод-664
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.