Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээсэн. Оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан. Одоо хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
ЭЛИЗА нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусний халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусний тархалтыг судлах, хүн амын дундах дархлааны тогтолцоог хянах боломжтой болох юм.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн "Оношлуур бүтээхээр гурван сарын хугацаанд судалгаа хийсэн. Наймдугаар сарын 1-нд оношлуураа бүтээсэн. Энэ нь өвчлөөд эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг үздэг оношлуур юм. Эхний шатанд буюу оношлуур бүтээхэд 16 сая төгрөгийн санхүүжилт, дараагийн шатанд буюу шалгах, баталгаажуулах, тоног төхөөрөмж авах зэрэгт 180 сая төгрөгийн санхүүжилтийг БШУЯ-наас олгосон" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.