Намын Х их хурлаас баталсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр гаргасан Ардчилсан намын хүсэлтийг Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2021.01.14/ хэлэлцлээ. Ингээд АН асуудлаа дотооддоо шийдвэрлэтэл Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.
Ингэхдээ Дээд шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Ардчилсан намын X их хурлыг хууль ёсных биш хэмээн үзэж, Ардчилсан намын даргаар Ц.Тувааныг бүртгэсэн нь ч мөн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гэж үзжээ.
Ингэснээр хууль бус хурлаас гаргасан Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэж авахаас татгалзсан болж таарч байна.
Мөн С.Эрдэнийн "Ц.Тувааныг цахим бүртгэлээс хасаж, оронд нь өөрийгөө бүртгэх" хүсэлт гаргасныг “Намын даргын маргаантай асуудлыг “Улс төрийн намын тухай” хуулиар шүүх шийдвэрлэхгүй гэж хүлээн авахаас татгалзжээ.
Улмаар УДШ Цахим бүртгэлээс Ц.Тувааныг хасаж, С.Эрдэнийг ч мөн Ардчилсан намын даргаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэх боломжгүй гэж үзсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо ардчилсан холбооноос тусламж гуй бацаанууд бол чадахгүй