СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бельгийн жагсагчид хааны машин руу халджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Бельгийн нийслэл Брюссель хотын Ноорд төмөр замын зогсоолын ойролцоох цагдаагийн газарт 23 настай өнгөт арьст иргэн нас барсантай холбогдуулан хотын оршин суугчид эсэргүүцлийн бослого тэмцэлд нэгджээ. .

Брюссель-Ноордын ойролцоо явж байсан Бельгийн хаан Филиппийн машин руу жагсагчид халдаж дайрсан тухай мэдээлжээ. Жагсагчид эзэн хааны машин руу халдсанаас гадна цагдаагийн газрын хажууд гал тавьсан байна. Эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн дөрвөн офицер гэмтэж бэртсэн бөгөөд хэд хэдэн иргэнийг баривчлан саатуулжээ.

Өнгөрсөн амралтын өдөр Ибрахима Б гэгч иргэн Брюссель-Ноордын цагдаагийн газарт саатуулагдаж байхдаа нас барьсан юм. Түүнийг коронавирусийн тархалтын эсрэг дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчсөн байж болзошгүй хэмээн бямба гарагийн орой баривчлан саатуулж шалгажээ. Гэвч .

Уг иргэн чухам ямар шалтгаанаар нас барсан болох нь тодорхойгүй үлдсэн. Түүнчлэн мөрдлөг шалгалтыг эхлүүлсэн гэж Брюсселийн иргэний прокурорын газраас мэдэгдсэн. Гэвч лхагва гарагт жагсагчид цагдаагийн газрын гадаа цуглаж хэргийн мөрдлөгийг шударгаар явуулж, иргэний үхлийн шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг шаардсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.