СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-13

LIVE: М.Мөнхжаргал: С.Эрдэнэ дарга аа, та унтарчихаад битгий утаа май тавиад бай!

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Ардчилсан намын гишүүдээс "Эв нэгдэл" санаачилга байгуулж буйгаа мэдэгдлээ. Тус "Эв нэгдэл" санаачилгын зүгээс намын хуучин дарга С.Эрдэнэ болон одоогийн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарт тус тус шаардлага хүргүүлж, намын нийт гишүүд дэмжигчдэдээ зориулж уриалга гаргаж байна.

АН-ын Залуучуудын холбооны Бодлогын зөвлөлийн дарга М.Мөнхжаргал :

-Ардчилсан нам дүрмээ шинэчлээд, Дээд шүүхэд өгөөд хүлээгээд байж байна. Энэ хугацаанд манай намын дарга асан С.Эрдэнэ намыг хагалан бутаргах ажил хийж байна. Хагас сар орчмын хугацаанд үргэлжилж байна. Намын дарга байсан хүн энэ үйлдлээ зогсоох болов уу гэж хүлээлээ. Гэтэл улам бүр лавшраад, гишүүдээ талцуулж хуваагаад байна.

Тиймээс бид “Ардчилсан эв нэгдэл” санаачилга эхлүүлж байна. Бnд гурван өнгийн дугтуйтай ирсэн.

Улаан дугтуйнд- 2020 онд намаа үнэмлэхүй ялагдалд хүргэсэн С.Эрдэнэ даргад өгөх шаардлага бий.

Шар дугтуйнд- Намын даргын үүрэг гүйцэтгэж буй Ц.Туваанд өгөх шаардлага бий.

Ногоон дугтуйнд- Нийт гишүүддээ хандах уриалга бий. С.Эрдэнэ гэгч хүн намын дээд шатыг хуваагаад зогсоогүй, одоо дунд шатны гишүүд, дэмжигчдийг хагалган бутаргах ажлаа хийхээр зэхэж байгаа тул үүнд нь автахгүй байхыг нийт гишүүддээ хандаж уриалж байна.

Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн хэлсэн үг байдаг. "Асч явах үедээ дүрэлзсэн шиг дүрэлз. Унтарчихаад битгий утаа май тавиад бай" гэж. Ийм шившигтэйгээр ялагдал хүлээчихээд ямар нүүрээрээ босч ирээд байдаг юм бэ. Та одоо боль. Ичээч ээ С.Эрдэнэ дарга аа. 

Харин намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд бид шүүмжлэлтэй хандаж байна. Намын даргын үүрэг гүйцэтгэгч болоод зургаан сар болж байгаа ч хурдтай, шийдвэртэй ажиллаж чадахгүй байна. Тиймээс арга барилаа өөрчилж, намын шинэчлэлийн мэдээллийн үйл ажиллагааг хурдан шуурхай дуусга, гишүүд дэмжигчдэдээ мэдээлэл өг гэж бид хүсэж байна гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.