СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-13

LIVE: Улаанбаатарт 13 тохиолдол нэмэгдэж, 38 хүн эмнэлгээс гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.13/ мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Өчигдөр нийт 16975  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 13 хүнээс халдвар илэрлээ. Нийслэлд илэрсэн халдваруудын тохиолдлоос дурдвал,  тусгаарлалтад байсан . "Алтан-Жолоо импекс" компанийн нэг ажилтан халдвар авсан. Тэр ажилтны гэр бүлийн хүн халдварт өртсөн байсан учраас халдвар авсан. Тухайн байгууллагын ажилтнуудыг шинжилгээнд хамрагдаж байгаа. 

Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварын нийт тохиолдол 643 боллоо. Бусад зургаан  аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-ээс 20 хүн эдгэрч, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжсэн. 

Ачтан эмнэлгээс улбаатай голомтод нийтдээ 48 хүн халдвар аваад байна. Үүнээс эмнэлэгийн ажилтан 22 байна. Мөн Мөнххада компаниас улбаатай голомт, Тэнүүн-Огоо компаниас улбаатай голомтууд үргэлжилж байна.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1469, эдгэрсэн 909 хүн буюу 61.9 хувь нь эдгэрсэн. Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 549 хүн эмчлүүлж байна” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.