СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээр өвчилсөн хүмүүст шинж тэмдэг хагас жилийн турш үргэлжилж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнхэд нь зургаан сарын турш буюу хагас жилийн турш вирусийн өвчлөлийн шинж тэмдэг илэрчээ. Ковид-19 анх бүртгэгдсэн Ухань хотод эмчлэгдсэн 1,700 өвчтөн дээр уг судалгааг хийсэн байна.

Ингэхэд тэдгээр өвчтөнүүдийн 76 хувьд нь буюу ¾-т нь эдгэж, эмнэлгээс гарсан хэдий ч халдварын шинж тэмдгүүдийн багадаа нэг нь олон сарын турш үргэлжлэн илэрсэн байна. Судалгаанаас харахад дэлхий даяар 90 гаруй сая хүн өвчлөөд байгаа уг вирус нь эдгэсэн ч удаан хугацаанд хүний биеийн эрүүл мэндийн системийг доголдуулдаг болохыг харуулж байгаа юм.

Халдварын шинж тэмдэг анх илэрснээс хойш зургаан сарын турш өвчтөнүүдийн 63 хувьд нь ядаргаа, сульдааны шинж тэмдэг илэрч байгаа бол 26 хувьд нь нойргүйдэх шинж илэрсэн байна. Мөн . Харин хүндээр өвчилсөн хүмүүст уушгины өвчний ул мөр удаан хугацаанд арилахгүй байгааг харуулсан байна.

Хятадын эрдэмтэн судлаачдаас гадна АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс Ковид-19-ийн шинж тэмдэг удаан хугацаанд илэрч, халдвар авсны дараах нөлөөг судалсаар байгаа юм. Ингэхэд ядрах сульдахаас гадна амьсгал давчдах, ханиалгах, цээжээр хөндүүрлэх шинж тэмдгүүд урт хугацаанд илэрч байгааг мэдээлжээ. Олон улсын эрдэмтэд дээд тал нь 12 долоо хоног буюу гурван сарын турш өвчлөлийн шинж тэмдэг илэрч байгааг мэдээлж байсан бол Хятадын эрдэмтдийн судалгааны дүн хамгийн удаан хугацаанд шинж тэмдэг илэрч байгааг харуулсан судалгаа болж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.