Францын Сенатын танхимд алба хаадаг Беноит Күэннэдиг Умард Солонгосын тагнуулч байж магадгүй хэмээн сэжиглэн баривчилжээ.
Тэрээр улс төрийн онц чухал мэдээлэл цуглуулан гадаад оронд дамжуулдаг байсан гэжээ.
Францын Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах газар сэжигтнийг байцааж байна. Күэннэдигийн амьдардаг Парис дахь гэр болон эцэг эхийнх нь гэрийг нэгжиж эд мөрийн баримт хайж байна.
Күэннэди нь Сенатын танхимын архитектур, өв сан хариуцсан хэлтэст ажилладаг ба Франц-Солонгосын нөхөрлөлийн холбооны ерөнхийлөгч юм байна. Умард Солонгостой ойрын харилцаа холбоотой байхыг дэмжиж, хоёр Солонгосын эв нэгдлийг уриалдаг байна.
Ойрын жилүүдэд тэрээр хэд хэдэн удаа Пхеньянд зочлоод иржээ. Күэннэдиг сэжигтнээр татан баривчилсан тухай TMC телевизийн сувгаар хамгийн анх мэдээлсэн ч Франц улсын Сенатын алба уг мэдээлэлд тайлбар хийхээс татгалзаад байна.
Эх сурвалж: www.bbc.com