ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 15849 иргэнд шинжилгээ хийхэд 14 хүнд коронавирусийн халдвар бүртгэгджээ.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан 7 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд тус аймагт халдвартай иргэдээ бүрэн эмчлээд байна. Тус аймагт өдөртөө 200 гаруй иргэнээс тандалтын судалгаа хийж байгаа бөгөөд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор Сэлэнгэ аймгийн хувьд голомтын хяналтын хугацаандаа явж байгаа юм.
Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 30 иргэн, ХӨСҮТ-д 6, Сэлэнгэ аймагт 6 иргэн эдгэрч эмнэлгээс гарч нийт 909 иргэн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар халдвартай 462 иргэн эмчлүүлж байна.
Манай улсын хувьд коронавирусийн халдварын тархалтын 80 гаруй хувь нь маш ойрын хүмүүстээ халдвар тарааж байна.
-Гэр бүлийн хавьтал-40 хувь
-Хамт олон, байгууллагын ажилчид-20 хувь
-Орон сууцны нэг орцны хүмүүс-10 хувь
-Зохион байгуулалттай баяр ёслол, салхинд гарах-10 хувь
-Орц гудамжтай холбоотой-10 хувь
-Эмч, сувилагч-20 хувь нь халдвар авч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.