Нийслэлийн Ардчилсан намын Ахмадын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Нийслэлийн Ардчилсан намын Ахмадын холбоо:
-С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан учраас дүрмийн дагуу огцорч, намын дарга тамга, тэмдгээ Ц.Туваанд шилжүүлсэн. ҮБХ хуралдаж Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилж, X дугаар их хурлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу оны өмнө X дугаар их хурал амжилттай хуралдсан.
Гэтэл С.Эрдэнэ дур мэдэн будилж гишүүд, дэмжигчдийг төөрөгдүүлэх, намыг хагалган бутаргах үйлдлийг хийж байгааг бид буруушааж байна.
Учир нь албан ёсоор Ц.Туваанд хүлээлгэн өгсөн тамга байсаар байтал С.Эрдэнэ хаанаас тамга гаргаж ирээд АН-ыг хуваагдсан мэт харагдуулахыг хичээгээд байгааг гайхаж байна.
Хууль дүрэм зөрчиж хууль бусаар тамга хийлгэсэн байна гэж хардах үндэс бидэнд байна. Ардчилсан хувьсгалыг хамт хийлцэж, хамгаалж явсан С.Эрдэнийг ийм үйлдэл гаргаж байгаад харамсахын хамт ахмадууд бид энэ үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.