СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байденыг тангараг өргөхийн өмнө зэвсэгт бослого гарч болзошгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Конгрессийн гишүүд 46 дахь шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены саналыг батлах өдөр одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Капитол Хилл рүү дайрч, хэргийн газраас таван ч галт зэвсэг олсон юм. Тэгвэл Холбооны мөрдөх товчооны зүгээс Жо Байденыг тангараг өргөхийн өмнө Трампыг дэмжигчид АНУ даяар зэвсэгт бослого гаргаж болзошгүй гэдгийг сэрэмжлүүллээ.

Энэ сарын 6-ны өдөр жагсаал гарсан ч Конгрессийн дээд доод танхимын гишүүд хэлэлцүүлгээ үргэлжлүүлэн, Байден 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх бүх шаардлагыг биелүүлээд байгаа юм.

Тэгвэл тангараг өргөх өдрийн өмнөхөн буюу . Тиймээс тангараг өргөх ёслолын үеэр аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалах шаардлагатай болж байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт ноён Байден сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Капитол Хиллийн гадаа тангараг өргөхөөс айхгүй байна гэсэн. Хэдийгээр Капитол жагсагчдын хөлд өртсөн ч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч болоод дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар уламжлал ёсоор уг барилгын гадна тангаргаа өргөхөөр бэлдэж байна.

Нөгөө талаар аюулгүй байдлын албаныхан Трампыг дэмжигчдийг дахин ийм үйлдэл гаргуулахгүйн тулд бүх талын арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. . Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар үндэсний гвардын 15,000 цэргийг тараан байршуулж болзошгүй юм. Ойролцоогоор зургаа хоногийн өмнөөс тусгай ажиллагааг эхлүүлнэ гэсэн мэдээлэл байна.

Энэ хооронд Трампыг дэмжигчид жагсаал хийж, Капитол руу дайрсантай холбогдуулаад түүнд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх, хариуцлага алдсан тул шүүхэд татах тухай саналыг Ардчилсан намынхан тавьсан. Ардчилсан намын гишүүд Конгрессийн танхимд лхагва гарагт санал хураалт явуулахаар бэлдэж байна. Трамп нь ямар ч баримт нотолгоогүйгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг луйвардсан гэж өдөөн хатгаснаас ард иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүссэн гэж буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.