Өнөө өглөө буюу 2020.01.12-ны 05:33 минутад газар хөдлөлт болов. Энэ газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх суманд илүү хүчтэй мэдрэгдсэн байх магадлалтай, ойролцоогоор 6.6-6.8 магнитудын газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлт давтамжтайгаар үргэлжилж байгаа ба Хөвсгөлийн Ханхад 6 цаг 2 минутын үед ч 5 баллын газар хөдлөлтүүд мэдрэгдсээр байсан байна. Одон орон геофизикийн хүрээлэнгээс 08,25 цагийн үед "Газар хөдлөлт одоо ч үргэлжилж байна. Дөрөв дэх удаагаа чичирхийлэл мэдрэгдлээ. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.
Зургийн тайлбар: Улаанбаатар хотын 10 дугаар хороолол дахь"Голден парк" хотхоны оршин суугчид гадаанаа гарсан байдал
Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг.
Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэг нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг байна.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 25 хувь буюу 392.0 мянган квадрат км талбай 6 ба түүнээс доош баллын (Рихтерийн шаталбараар) хүрээнд хамрагдаж, 7 ба 8 баллын ангилалд нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь, 9 ба түүнээс дээш баллын хvрээнд 19.6 хувийг эзэлж байна. Тийм ч учраас дэлхийд хүчтэй тооцогддог газар хөдлөлт манай оронд олон удаа болж байсан ажээ.
Тухайлбал, 1957 онд Говь-Алтайн Гурван Богдод маш хүчтэй буюу 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн нас барж, тухайн үеийн ханшаар 10 сая гаруй төгрөгийн хохирол учиржээ. Энэ газар хөдлөлт Монголын бүх газар нутагт мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод 5 баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Зураач С.Цогтбаяр: Нийт олноороо нилээд их айж түгшсэн санагдаад хурдхан шиг хөнгөхөн инээдээр хурайлж байгаа ухаантай юм шүү
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.