УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Уг хуралдааны үеэр ТҮЦ-ийг ажиллуулах боломжгүй, ямар ч стандартгүй, халдвар тараах эрсдэлтэй хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл уг асуудалд ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос гомдолтой буйгаа илэрхийлж, хүнсний дэлгүүр, захад иргэдийн бөөгнөрөл үүсээд болж байхад яагаад нэгээс хоёр иргэнд үйлчилдэг ТҮЦ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм хэмээн эгдүүцэж байв.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо:
-Үндсэндээ хоёр сар ажилласангүй. Хууль хяналтын байгууллагын зөвлөмжийг дагаж, ажил орлогогүй гэр орондоо байсан. Гэтэл дараагийн ээлжид үсчин, гоо сайхан, худалдааны төвийг нээнэ гэсэн мөртлөө ТҮЦ-ний үйл ажиллагааг хэзээ нээгдэх нь тодорхой бус бид нарыг ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна. Түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлж байгаа хүн 1-2 минут болоод гардаг. Том дэлгүүрт бол хүн хэдэн минут ч хэсээд явж байна шүү дээ. Бид нарыг маш их ялгаварлан гадуурхаж байна. Дэлхийн ямар ч улсад гудамжны наймаа байдаг.
Бид нарыг яг хэзээнээс ямар нөхцөлөөр ажиллуулах талаараа тодорхой болгоод өгвөл бид нар хүлээцтэй хандана. ТҮЦ-үүд арав гаруй төрлийн цөөн тооны савлагаатай бараа бүтээгдэхүүн зардаг. Мэргэжлийн хяналтын газрын дарга стандарт журамгүй ажилладаг гэсэн. Тэгвэл тэр стандарт, журмаа батлаад өгвөл тэр дагуу нь ажиллаж болно. Хэзээнээс ажиллуулах эсэхийг талаар тодорхой болгомоор байна.
ТҮЦ ажиллуулж байгаа нэг иргэний ард бүхэл бүтэн айл өрхийн амьжиргаа байдаг. Биднийг бэлэн мөнгөтэй харьцдаг гэсэн. Яг үнэндээ өдрийн орлогын 60 хувийг пос машинаар гүйлгээ хийж, дансаар иргэд мөнгөө шилжүүлдэг болсон. Дарга удирдлагууд ТҮЦ-ээр үйлчлүүлдэггүй болохоор ямар нөхцөл байдалтай ажилладаг гэдгийг мэдэхгүй байх шиг байна. Стандарт, нийтлэг журмаа гаргаагүй байж ямар ч үндэслэлгүй, ажиллуулахгүй гэж шийдвэрт гаргаж байгаад гомдолтой байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Стандарт гаргаагүй шаардаж бгаа нь гар угаалтуур нойл гээд тэнгэриин юм шаардана хоолны газартаа тэр 2 оо тавьдаг юм бгаа биз бээлиитэй пос машинтай хамгаалалах хувьцастай гаднаас нь цонхоор нь үйлчүүлчих хэрэгтэй ш дээ эрдэнэчулуун бол үнэхээр дээрэлхэж бналээ
10 хороолол эфс худалдааны төвд нойл орох гэсэн юм оо хаана вэ гэж асуухад байдаггүйээ гэж хэлж л байсан. 10 ийн номин бас оройдоо оо байхгүй 2 давхарт гэлүү хаацан ч гэлүү тэгээ хэлж л байсан. Түцээр амьжиргаа залгуулдаг хүмүүс зөндөө л байгаашдэ
Түц эрхэлж өөрөө өөрсдийгөө авч яваа улсыг муухай дээрэлхсээн. Гадаадад гудамжаар дүүрэн худалдаа хийж хоол зардаг. Түцэнд хүн орчоод бие засмаар бна гэхүү, гараа угаая гэхүү Эрдэнэчулуун ямар муухай байнаа. Байцаагч нар нь түүний тухай шивэр авир зөндөө л юм ярьдаг.Тэнгэрт гарсан юм шиг аашилж бна лээ
ajiluulah heregtei ariun tsewriin shaardlaga hangasan tvtsnvvdiig ni.erdenechuluun gdg hvn chin hvntei ch haritsaj mededgvi hvn blee
tutsend oo gar ugaalruur bh heregtei gesen shaardlaga zuv shde.tutsnii hudaldagch nart uursdud ni heregtei.haana bie zasdag ve.deer ue shig baahan yanz yanziin tuts garaad irsen bsan .ed nariig tsegtselmeer yumaa.hotiin uzemjind muuhai haragduulj bna
arhi zaraad bj gazruudaa bvgdiin neeh heregtei shd haritsangui bj bolohgvi huwiaraa biznes hiideg hvmvvs bor zvrheeree amidarch bg toroos ymar ch tuslamj femjkeg awdaggvi arhiniihaa horiog tawiad ervvljvvlegdej bga hvnvvsee neg harchih arai shvv
hotiin tuviig bohirduulj ungu uzemjiig aldagduulj bgaa zavaan baliar buh tutsnuudiig buulgah estoi.ariun tsevriin shaardlaga hangasan zai tomtoi delguuruud heregtei
Түцийг бүрмөсөн болиулах хэрэгтэй. Улсын нийслэл юм байгаа биз дээ. Автобусны буудал дээр 10 түц байх нь ариун явдал уу
Барааны далгүүрээ нээгээчээ. Оймс гутал авмаар байх юм. Тэртээ тэргүй л том хүнсний далгүүрүүд ажиллаад л байна ш дээ.