СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүний биеийг хуваадаг илбэ 100 жилтэй золгов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Одоогоос зуун жилийн өмнө Английн илбэчин Перси Томас Тибблес модон хайрцганд түгжсэн эмэгтэйг шууд хөрөөдөж, дундуур нь хувааж харуулав. Энэ цагаас хойш дэлхийд алдартай илбүүдийн нэг болон хувирч олон төрлийн тоног төхөөрөмж ашиглан, янз бүрээр үзэгчдийн сонирхлыг татах болов.

Энэ сарын 17-ны өдөр Их Британийн “Ид шидийн тойрог” нэртэй урлагийн байгууллага анх удаа хүний биеийг хоёр хэсэгт хуваасан илбэ үзүүлсний зуун жилийн ойг тэмдэглэх гэж байна. .

Амьд хүний биеийг хөрөөгөөр хөрөөдөж салган, үзэгчдийг гайхшруулж чаддаг энэ илбийг “Ид шидийн тойрог”-ийнхон дахин үзүүлж сонирхуулахаар бэлдсэн байна. Мөн Америкийн илбэчин Дэвид Копперфилд зэрэг алдартай илбэчид энэ үдэш илбийн гайхамшгаасаа сонирхуулахаар бэлджээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.