Индонези улсад хөрсний гулсалтад дарагдсан иргэдийг эрж хайж, аврахаар ажиллаж байсан аврагчид өөрсдөө хоёр дахь удаагийн гулсалтад даруулж амиа алджээ.
Баруун Жава мужийн Чиханжуан тосгонд ширүүн бороо орсны дараа хөрс гулссан байна. Иргэдийг аварч, нүүлгэн шилжүүлж дуусаагүй байхад хоёр дахь удаа байгалийн гамшиг тохиожээ.
Эх сурвалжийн мэдээлснээр багадаа 12 хүн нас барж, олон арван хүн сураггүй алга болоод байна. Ой модыг устгаснаас үүдэлтэйгээр Индонези улсад борооны улирлын үед хөрсний гулсалт их хэмжээгээр үүсдэг.
Ням гарагт 46 хүнийг хөрсний гулсалтаас аварсан боловч сураггүй болсон 27 хүний дийлэнх нь аврагчид байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.