Улс төрийн тогтворгүй байдалтай байгаа Киргизстан улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн ням гарагт болж өнгөрлөө. Сонгуулийн урьдчилсан шатны санал хураалтын дүн гарсан байна. Урьдчилсан дүнгээр Садыр Жапаров 80 хувийн саналаар ялалт байгуулжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Парламентын сонгуулийн дараа улс төрийн тогтворгүй байдал, ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал Киргизстанд газар авсан. Хэдэн сар үргэлжилсэн эмх замбараагүй байдлын дараа явуулсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Жапаров Бишкек хотод хийсэн мэдэгдэлдээ авлигагүй, нээлттэй Засгийн газрыг байгуулж, өмнөх алдааг давтахгүй гэжээ.
Ням гарагт ард иргэд шинэ Ерөнхийлөгчөө сонгохоос гадна Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх дээр бүх нийтийн санал хураалтад оролцсон. Хэрэв иргэдийн олонх дэмжвэл Үндсэн хуулин дахь нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ өргөжих юм.
Жапаров нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цөллөгт байсан бөгөөд улс төрийн шалтгаанаар баривчлагдан саатуулагдаж байхад нь аравдугаар сард жагсагчид сулласан билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.