ЭМЯ-наас ээлжит мэдээллийг өгөх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "БГД-ийн 5,6 дугаар хорооны 20 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулахад найман тохиолдол илэрсэн" гэв.
Баянгол дүүргийн 20186 иргэнийг өнгөрсөн баасан, бямба, ням гарагт шинжилгээнд бүрэн хамруулсан. 18 300 хүний шинжилгээний хариу гарснаас найман хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь Улаанбаатар хот дахь коронавирусийн тархалтыг харах чухал арга хэмжээ болсныг ЭМЯ онцолж байна.
Иймд иргэдийг маскаа зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих дэглэм тогтмол сахих шаардлагатай байна гэлээ. Халдварын эрсдэл өндөр байгаа тул өөрийгөө хамгаалах арга хэмжээ өндөржүүлсэн бэлэн байдалд байлгах ёстой шүү гэдгийг ард иргэддээ анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.