СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-11

Д.Нарангэрэл: Мутацид орсон гурван шинэ вирус илэрсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Коронавирусийн мутацид орсон шинэ хувилбаруудын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Одоогоор гурван төрлийн мутацид орсон шинэ вирус илэрсэн байна. 

B.1.1.7: 2020 оны 12-р сарын 14-нд Их Британи улсаас ДЭМБ-д мэдээлсэн. Энэ вирусийн өвөрмөц онцлог нь тархалтын индекс өндөр байгаа. . Гүйлгэх, суулгах, ходоод гэдэсний хямралын үүсгэдэг. Өвчлөл бүртгэгдээд байгаа 40 гаруй улсад эрүүл ахуй, орчны бохирдлын талаар нэлээд анхаарах шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна. Дамжих замын хувьд одоогоор адилхан гэж үзэж байгаа. Агаар дусал, амьсгалын зам, ахуйн хавьтлын замаар дамжиж байгаа тул сэргийлэх арга зам нь адилхан гэсэн үг.

D614G: Дани улсаас эхэлсэн. 2020 оны 1-2 дугаар сард тархаж эхэлсэн 6-р сар гэхэд дэлхий даяар уг омгийг бүртгэж эхэлсэн. Уг вирусийн хувьд халдварлуулах чадвар нь харьцангуй өндөр гэж судлаачид үзэж байгаа юм.

501Y.V2: Уг вирусийн хувьд Өмнөд Африкаас гаралтай 12 дугаар сарын дундуур ДЭМБ-д мэдээлсэн. Цаашид амьтад халдварлах чадвар их. Одоогоор дэлхийн 4 оронд бүртгэгдсэн байна.

.

ДЭМБ-аас эрсдэлийн үнэлгээ хийсэн:

  • Вирус мутацид дахин орох боломжтой
  • Амьтан өвчлөх боломжтой
  • Эмнэлэгт хэвтэлт, эндэгдэл нэмэгдэх боломжтой
  • Оношилгоо, эмчилгээ, вакцины нөлөөг судлах

Цаашид амьдралын шинэ маягийг хэрэгжүүлэх, гараа угаах, агааржуулалтыг сайн хийх, бусадтай хэт ойрын зайнаас харилцахгүй байх хэрэгтэйг зөвлөв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.