Манай улсын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд тав орчим хувиар нэмэгдэж, энэ хэрэглээг хангахын тулд ДЦС-ууд өвлийн оргил ачаалалд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
Иймд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд ДЦС-4-ийг өргөтгөлөө. Өргөтгөлөөр ДЦС-4-ийн 1-4-р машиныг өргөтгөн шинэчилж, 89 МВт-аар хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ.
ДЦС-4 нь Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангаж байна.
Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 1220 МВт хүрсэн бөгөөд түүний 740 МВт-ыг ДЦС-4 дангаараа хангаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө 25 мянган тонн нүүрс шатаадаг бол ДЦС-4 дангаараа 15 мянган тонн нүүрс шатааж байна.
Импортоор авч байгаа эрчим хүчний хэрэглээ 89МВт-аар буурч байгаа гэсэн үг. Бид өнөөдрийг хүртэл ОХУ-аас 250 МВт эрчим хүч импортолж байсан бол одоо бараг хоёр дахин буурч, 110 МВт эрчим хүч импортлох болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.