СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-11

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочид хариуцлага тооцжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

2021.01.09-10-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 193 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 136 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 74 жолооч илрүүлсний 28 нийслэлд, 46 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

2021.01.10-ны өдрийн 18.06 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо  Алтан овооны зам, Улиастай их дэлгүүрийн урд замд Toyota Vitz маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 0.89%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч Л мөргөж, ослын газрыг орхин явсанг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллага явагдаж байна.

2021.01.10-ны өдрийн 19.40 цагийн орчимд СБД-ийн 13 дугаар хороо Чингэлтэй өргөн чөлөө, 13 дугаар хорооны баруун замд  Toyota prius  маркийн автомашины жолооч 32 настай, эрэгтэй, Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 2.17%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Н гэмтсэн

Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.