СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-10

МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН VIII ХУРАЛДААН ЦАХИМААР ХУРАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ. Хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө.

Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна.  Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгов.

Энэ удаагийн Бага хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Үүнд: 

1.Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг хэлэлцэх;

2.Их хурлын төлөөлөгчдийг сонгох тухай ;

3.Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох гэсэн асуудлууд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.