СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Бусад, Ковид-19 | 2021-01-10

Аврагч Мазаалайн цувралыг ханан дээр зуржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газрын "Гамшгаас хамгаалах, сургалт арга зүйн төв"-ийн сургалтын орчныг сайжруулах ажлын хүрээнд "Аврагч Мазаалайн зөвлөмж" цуврал бүтээлийг сургалтын танхимын хананд зуржээ. 

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, чөлөөт уран бүтээлч Г.Бурмаа, Ц.Солонго, Г.Батбаяр нар  гамшгийн аюул, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр зургуудыг зурсан байна. 

Аврагч Мазаалайн адал явдал нь  “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллага хамтран Монгол оронд ихэвчлэн тохиолддог аюулт үзэгдэл, ослын талаар иргэдэд мэдээлэл өгөх “Аврагч мазаалайн зөвлөмж” видео хичээл хэлбэрээр гардаг.

Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн "Амны хаалт", "Бохир тавчик", "Гараа угаах алхам" зэрэг цувралуудыг гаргасан юм. 

Эдгээр цувралуудыг ОБЕГ-ын цахим хуудас, вебсайтаас үзэж танилцах боломжтой юм. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.