СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-10

Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-10-ны хооронд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа бөгөөд Эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, Цагдаа болон Онцгой байдлын 300 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

Түүнчлэн коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор .

Ингэснээр дээрх хороодод халдвар илрүүлэх, тандах шинжилгээнд явуулын 58 багийн 360 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм.

Тиймээс энэ амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй болохыг иргэд, олон нийтэд мэдэгдэж байна.

Ирэх даваа гараг буюу 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.