СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-10

Нүхэн гарцаар хулгайгаар гарах гэж байсан иргэдийг саатуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих байнгын хяналтын постуудаас гадна явуулын пост гарган ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотоос иргэдийг түр хугацаанд хүлээн авахгүй байгаатай холбогдуулан Дархан руу нэвтрэх хулгайн замын бүх гарцуудад хаалт хийхийг ЗДТГ-аас сумдын Онцгой комисст үүрэг болгосон аж.
Гэвч батлагдаагүй буюу хулгайн замаар зорчих иргэдийн хөдөлгөөн гарсаар байна. Тухайлбал: уржигдар /2021.01.08/ Эрхэт өртөөнөөс Шарын гол хүртэлх замын гарцыг шалгах явцад төмөр замын нүхэн гарцуудыг хаасныг нээж хөдөлгөөнд оролцох гэсэн зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авчээ.
Тус иргэдийн хувьд хорио цээрийн журам зөрчсөн учир Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахаар болж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.