СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-10

Ерөнхийлөгчийн пиарыг "Танхим" хийж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн санаачилсан 30 000 хонь, "Малчдад ээлтэй төр" зэрэг арга хэмжээ Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжин төрийн бодлого болон гарч байна гэсэн яриа АН дотор байгаа нь бодитой үнэн. 

Энэхүү арга хэмжээнүүд "Оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл"-өөр үргэлжилж байна. Тус хуулийн төслийг өргөн барихад ЕТГ-ын дарга Ө.Шижиртэй хамт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин байснаас харагдана. Энэ хуулийн төслийн автор нь би шүү гэж О.Амартүвшин нийгэмд ойлгуулж байна. 

Хоёр ерөнхийлөгчийн "нөхөрлөл" Ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр сарын өмнө О.Амартүвшин АН-ын дарга болсноор батжих "шум" байгаа.  

Тэд ямартай ч энэ удаагийн үйлдлээрээ нийгэмд эргэлзээ тээнэгэлзээ үүсгэж чадлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын "Төрийн санд оффшороос орсон нэг ч төгрөг байхгүй" гэдэг үг гал дээр тос нэмэв. Гэвчиг энэ хуулийн төслийн дуулианыг дарж чадсангүй. Хөл хорионоос болж ажил, орлогогүй болсон хэдэн зуун мянган гэр бүл нэг сая төгрөг өгвөл буцахгүй гэдгээ илэрхийлсээр. 

Оффшороос орж ирсэн мөнгө бодит эсэх дээр эргэлзэж байтал МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "Оффшороос орж ирж, төрийн санд тушаагдаагүй байгаа нэг тэрбум ам.доллар байгаа юм билээ" хэмээн нууц задалчлаа. "Танхим" багаараа Ерөнхийлөгчийн пиарыг хийгээд байгаа нь бүр тодорхой боллоо. 

Нэг тэрбум ам.доллар гэдэг 2.8 их наяд төгрөг гэсэн үг. Энэ мөнгө үнэхээр байгаа бол өрх бүрд нэг сая төгрөг олгох ажиллагаа бодит болох юм биш биз. Энэхүү акц Ерөнхийлөгчийн оффшорт данстай гэх мэдээлэлд цэг тавих юм биш биз. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
150.129.142.243

Яг энэ үнэн бол үндсэндээ төрийн мэдэлд байх мөнгийг зохих дансанд оруулалгүй өөрөө өөрийгөө сурталчлах пиар гэдгээ хийлээ гсэн үг.Яагаад гэвэл оффшороос авсан мөнгө бол төрөөс хулгайлсан мөнгө ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.