СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-09

LIVE: ЭХЯ: Эрчим хүчийг хулгайгаар хэрэглэж буй дөрвөн зөрчлийг илрүүллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал: 

Өнгөрсөн хоногт эрчим хүчний ачаалал 1224 мВт хүрлээ. Үндсэндээ болбол эрчим хүчний ачаалал буурах чиглэлдээ орлоо. Дөрөвдүгээр цахилгаан станцад 89 мВт-ыг чадал нэмсэнтэй холбоотойгоор импортоор авдаг эрчим хүчний ачаалал буурлаа. Манай улс нийт хэрэгцээнийхээ 95 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна.

ДҮТ ТӨХХК-ийн диспетчер инженер Д.Цэрэнбат: 

Яг одоо улсын хэмжээн дэх эрчим хүчний хэрэглээ 1100 орчим мВт байна. Энэ нь өчигдрийн хэрэглээнээс 20 мВт-аар буурсан үзүүлэлт боллоо. Өдөр уртсаж буйтай холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 11 хувьтай байна.

УБЦТС ТӨХК-ийн албаны дарга Т.Мөнхболд:

УБЦТС-нээс гаргасан үзүүлэлтээр нисэх яармаг чиглэл 37 хувь, Баянхошуу чиглэл зургаан хувь, зуслан чиглэл 43 хувьтай байна. Цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ буурч байна. Хэрэглээ огсом өссөн хэрэглэгч нарыг шалгахад 211 зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийг шалгахад чадал хэтрүүлсэн 1, эрчим хүчийг хулгайгаар хэрэглэж буй 4 зөрчил илэрсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.