СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-09

LIVE: ЭМЯ: "Ачтан" эмнэлгийн голомтоос үүдэлтэй 45 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавирусийн халдварын цаг үеийн шуурхай мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Эмч, эмнэлгийн ажилтнууд, “Тэнүүн огоо” бусад халдварын гинжин хэлхээнээс үүдэлтэй хавьтлууд, тусгаарласан хавьтлуудаас коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 584 болсон байна, бусад аймгуудад энэ 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй. Нийт улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 1408, үүнээс эдгэрсэн нь 893 байна.

Сүүлийн үед “Ачтан” эмнэлгээс үүдэлтэй голомт бүртгэгдэж байна. Тус эмнэлгийн нийт 21 хүн коронавирусийн халдвар авсан байна. Мөн тэдгээрийн гэр бүлийнхэн халдвар авч нийт тус голомтоос үүдэлтэй 45 хүн коронавирусийн халдвар авлаа. Өнөөгийн байдлаар Баянгол дүүргийн 5, 6-р хороонд кохонавирусийн халдвар илэрсэн учраас Нийслэлийн эрүүл мэндийн газраас 46 баг ажиллаж 8449 хүнээс шинжилгээ авлаа. Өнөө маргааш тус бүсэд шинжилгээ авах ажиллагаа үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.