СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украины албан тушаалтнууд нууцаар коронавирусийн вакцин тариулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Украин улсын зарим өндөр албан тушаалтан нууцаар коронавирусийн эсрэг вакцин тариулсан гэх мэдээлэл тархаж, Ерөнхийлөгч Владимир Зеленский уг хэргийг яаралтай шалгаж эхлэхийг үүрэг болгожээ.

гэж нэгэн бизнес эрхлэгч өөрийн мэдээллийн вэбсайтад мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Украин улс коронавирусийг ямар ч вакциныг албан ёсоор импортлоогүй байгаа билээ.

Эх сурвалжийн мэдээллийн дагуу вакцинуудыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Израилаас ирсэн тусгай үүргийн онгоцонд тээвэрлэн, Украинд хууль бусаар оруулж ирсэн аж. байна.

Тэгвэл Ерөнхийлөгч Зеленский энэ талаар "Би Хэрэв хэн нэгэн үнэхээр вакциныг хууль бусаар зарж борлуулах зорилгоор импортолсон бол хариу арга хэмжээ нь аль болох хатуу байх ёстой. Хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр шийтгэл ногдуулах ёстой" гэж өөрийн "Телеграмм" хуудаст бичжээ.

Ерөнхий сайд Денис Шмигаль мөн өөрийн "Телеграмм" хуудаснаа хууль бусаар вакцин хийлгэсэн хэргийг шалгахыг Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яаманд даалгасан гэж мэдэгдсэн юм. Тэрээр "Би вакцинжуулалтыг дэмждэг... Манай улсад коронавирусийн вакцин албан ёсоор ирэхэд би вакцинжуулалтын хоёр, гуравдугаар шатанд өөрийн зардлаар тариулах болно" хэмээн тэмдэглэсэн байна.

нь ихээхэн шүүмжлэл амсаж байгаа. Одоогийн байдлаар тус улс нь БНХАУ-ын "Sinovac Biotech" компанийн вакцины 1.9 сая тунгийн эхний багцыг хүлээж байгаа аж.

Денис Шмигаль үргэлжлүүлэн "Одоогийн байдлаар Украинд аль ч вакциныг баталгаажуулаагүй байгаа. Ямар ч ухаантай хүн гарал үүсэл нь тодорхойгүй вакциныг тариулахгүй гэдэгт би итгэлтэй байна" хэмээжээ.

Эх сурвалж: euronews.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.