СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал долоо хоногоор хойшлов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан хойшиллоо. Шүүх хурлын эхэнд Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хангаж ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

ХЭРГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар шүүхэд дуудсан бичгийг анх 2020 оны зургадугаар сарын эхээр гаргаж, улмаар 10 тэрбум төгрөг байршуулахгүй бол албадан саатуулах захирамж гаргасан билээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ид үеэр энэхүү шийдвэр гарсан бөгөөд хувь хүний байтугай бүхэл бүтэн аймгийн төсөвт ч байхгүй дээрх мөнгийг тэрээр байршуулаагүй. Гэхдээ яагаад ийм шийдвэр гарав, юунаас болж өөрийг нь шалгаж байгааг тодруулахаар сонгуулийн сурталчилгааны ажлаа түр хойш тавьж, өөрийн биеэр шүүхийн байранд очсон билээ.

Гэвч түүнийг Сонгуулийн тухай хууль, МУИХ-ын тухай хууль, Үндсэн хуульд заасан зохих заалтуудыг зөрчин хүчээр албадан саатуулж, улмаар 2 төрлийн үндэслэлээр буруутгаж зургаан жил хорих ялыг оноосон. Тэрбээр энэ шийдвэрийг үл зөвшөөрөн Улсын дээд шүүхэд давж заалдахаа мэдэгдсэн. Мөн шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт тавьсан.

Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.БАТСҮХ: СЕХ Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон. УИХ гишүүн бол түүнийг сонгосон ард түмэн (сонгогчдын)-ий элч тул сонгуулийн дүн гарснаар УИХ гишүүний халдашгүй байдал үүснэ... Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас... /2020-12-09/

Ж.ЭРДЭНЭБАТ БУРУУТАЙ ЮУ?

Үүнийг хэн нэгэн хүн тайлбарлах бус шүүхийн захирамж болон хуулийн тодорхой зүйл заалтуудаас тодорхой харж болно. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс түүний Монгол улсын Засгийн газрын 2017 оны 256-р тогтоолыг гаргасан хуралдааныг даргалсан, тус тогтоолыг баталгаажуулж гарын үсэг зурсан үйлдлийг гэмт хэрэг хэмээн үзэж, гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан байдаг. Мөн Ерөнхий сайд байхдаа “Элбэг орд” ХХК-иар дамжуулан дүүдээ газар авч өгч дүүдээ болон өөртөө давуу байдал бий болгож албан тушаалаа ашигласан гэж буруутгадаг.

Харин энэ шийдвэрийг Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Доржсүрэнгийн Батсүх эрс буруушааж, шүүх дээр түүнийг яллахдаа гэм буруутай болохыг нотолсон хэмээх 54 баримт дунд үйл баримтыг нотолсон нэг ч баримт байхгүй. Харин эсрэгээрээ эдгээр 54 нотлох баримт нь бидний үйлчлүүлэгчийг цагаатгах баримтууд болсон.

Жишээ нь энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан УУХҮЯ-ны хуульч С.Мандахбатын ““Азарган гол чонот” компанийн тавьсан асуудлыг шийдэх ёстой. Шийдэхгүй бол тухайн аж ахуйн нэгж шүүхэд хандвал Засгийн газар шүүх дээр ялагдаж нэг бол газрыг нь буцаан өгнө, эсвэл нөхөн төлбөр гэж мөнгө төлөх болно шүү” гэсэн зөвлөмжийг голлох баримт болгон ашигласан хирнээ, тэр хүн нь өөрөө хэрэгт холбогдолгүй болж цагаадсан.

Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр хэрэгт ялласан, шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдал, шүүх хурлыг нь УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед, түүнчлэн УИХ-ын сонгуулийн санал хураалтаас өмнө шийдвэрлэх гэж зүтгэсэн зэрэг байдлаас үзэхэд түүний хэргийг шийдвэрлэхэд улс төрийн шинжтэй хүчин зүйлс нөлөөлсөн” гэх тайлбараас харвал Ж.Эрдэнэбатыг улс төрийн хэлмэгдүүлэлтээр ялласан болох нь тодорхой харагдана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.