Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгийг 2019 оноос эхэлсэн жагсаал цуглаантай холбогдуулан баривчлан саатуулж, жил нэг сарын хорих ял оноож ялаа эдэлж байгаа юм. Тэгвэл түүнийг Хятадын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шинэ хуулийг зөрчсөн гэж үзээд дахин баривчлан саатуулах тушаал гарсан байна.
Энэ долоо хоногийн пүрэв гарагт Жошуа Вонгийн албан ёсны Facebook хуудсанд нийтэлснээр ялаа эдэлж байгаа залуу тэмцэгчийг хорих газраас саатуулах төвд буцааж, дахин мэдүүлэг авчээ. Вонгийн туслах цахим хуудсыг нь хөтөлж, түүнтэй холбоотой мэдээ мэдээллийг дэмжигчдэд нь хүргэдэг байна.
Түүнийг дахин баривчлах тушаал гарахаас өмнө аюулгүй байдлын хууль зөрчсөн хэргээр Хонконгт олон сар үргэлжилсэн жагсаал цуглаантай холбоотой 53 тэмцэгчийг баривчлан саатуулсан юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hyatad bol daranguilliin oron. Oros daraa n orj magadgui. Urd, hoinoo evgui araatantai ulsdaa we n.