Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хуралд гурав дахь өдрөө оролцон, гадаад ертөнц болон улсынхаа хоорондох харилцаа холбоог эрс сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэжээ.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр Ким мөн өрсөлдөгч Өмнөд Солонгосын харилцааг хянаж үзсэн хэдий ч ямар алхам хийхийг хүсэж байгаагаа хэлээгүй байна. Умард Солонгост үүсээд буй эдийн засгийн хүндрэлийн улмаас Ким Жон Ун энэ удаагийн их хурлыг тохиолдуулан Сөүл, Вашингтон руу эвлэрэх дохио илгээнэ гэж ажиглагчид үзэж байсан юм.
Тэрээр гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх намын ерөнхий чиглэл, бодлогын байр суурийг тунхагласан бөгөөд "Өмнөд Солонгостой харилцаагаа өнөөгийн нөхцөл байдал, өөрчлөгдсөн цаг үеийн шаардлагын дагуу дахин бодолцож үзэх хэрэгтэй" гэж тэмдэглэжээ.
Их хурлын эхний өдөр Ким өөрийнх нь өмнөх эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрч, шинэ таван жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулна гэдгээ амласан. Харин дараагаар нь тэрээр эх орныхоо цэрэг хүчний чадавхыг бэхжүүлэхээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ter chin khend khamaataiya Fakaa