СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-08

LIVE: БГД-ийн 5,6-р хорооны 8000 өрхийн 23 400 иргэнээс хоёр хоногт шинжилгээ авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

БГД-ийн 5,6-р хорооны бүх иргэнээс PCR шинжилгээг хоёр хоногт авахын тулд хэсэгчилсэн хөл хориог өнөөдрийн 06 цагаас эхлэн тогтоогоод байгааг газар дээрээс нь сурвалжиллаа. 

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар: 

-Энэ бол хөл хорио биш юм. Хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм гэж ойлгох хэрэгтэй. БГД-ийн 5,6 дугаар хороонд 8000 өрхийн 23 400 иргэн оршин сууж байна. Бүх хүнийг хоёр хоногт шинжилгээнд хамруулна гэв. 

Хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд иргэд эмийн сан болон хүнсний дэлгүүр орохыг зөвшөөрчээ. Хэрэв зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой асуух зүйл байвал дүүргийн ЗДТГ-ын 7012-3217 дугаарт хандаж болох юм байна. 

Нийт 300 хүний бүрэлдэхүүнтэй явуулын 50 баг байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авч байгаа ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.